Лавлагаа

Бүртгэ.

Баталгаажуул.

On Blockchain.

Итгэлцлийг блокчейнээр баталгаажуулна.

Файл оруулах
Лавлагаа.мн гэж юу вэ?

Lavlagaa.mn нь байгууллагын цахим баримт бичиг, гэрээ, сертификат, тодорхойлолт болон бусад өгөгдлийг блокчейн сүлжээнд бүртгэж, үнэн зөвийг нь баталгаажуулдаг дижитал итгэлцлийн платформ юм. Таны баримтын hash болон бүртгэлийн нотолгоо блокчейн сүлжээнд хадгалагдсанаар тухайн баримт өөрчлөгдөөгүй, хуурамчаар үйлдэгдээгүй, тодорхой хугацаанд үүссэн гэдгийг хэн ч онлайн орчинд шууд шалгах боломжтой.

100%

Баталгаажсан

24/7

Тасралтгүй ажиллагаа

+10

Баримт бичгийн төрөл

<1 минутаас бага

Бүртгэл, баталгаажуулалт

Бидний давуу тал
  • Олон улсын түвшний нотолгоо

    Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц дижитал баталгаажуулалт

  • Аюулгүй байдал

    Өгөгдлийг өөрчлөх боломжгүй

  • Зардал хэмнэнэ

    Цаасан архив болон гар ажиллагааны зардлыг бууруулна.

  • Ил тод

    Баталгаажуулалтын түүх бүрэн хадгалагдана.

  • Итгэлцлийг нэмэгдүүлнэ

    Иргэн болон байгууллага, байгууллага хоорондын харилцаанд итгэлцэл бий болгоно.

  • Боломжийн үнэ

    Өөрийн блокчейн сүлжээг ашиглаж байгаа тул сүлжээнд зарцуулах зардал бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгчдээс хямд үнэтэй.

  • Хуваарилсан найдвартай хадгалалт

    Файлууд IPFS технологид шифрлэгдсэн байдлаар хадгалагдаж, нэг серверээс хамаарахгүйгээр урт хугацаанд найдвартай хамгаалагдана.

Хэнд зориулагдсан бэ?

Албан бичиг, шийдвэр, зөвшөөрөл, тодорхойлолт, лавлагаа, тайлан зэрэг баримт бичгийн эх хувилбар болон үүссэн хугацааг баталгаажуулах. Иргэн, байгууллагаас шалгах боломжтой цахим баталгаатай баримт үүсгэх.

Диплом, гэрчилгээ, сертификат, үнэмлэх, дүнгийн мэдээлэл зэрэг баримтын үнэн зөвийг баталгаажуулах. Гуравдагч тал (ажил олгогч, байгууллага) QR код эсвэл баталгаажуулах дугаараар шалгах боломж бүрдүүлэх.

Гэрээ, зөвшөөрөл, тайлан, аудитын материал, харилцагчийн баримт бичгийг өөрчлөгдөөгүй хэлбэрээр хадгалах. Маргаан, аудитын үед баримтын хүчин төгөлдөр байдал, бүртгэгдсэн хугацааг нотлох.

Гэрээ, хэлцэл, нотлох баримт, албан материалын бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах. Баримт өөрчлөгдөөгүй, хэзээ бүртгэгдсэн, хэн үүсгэсэн талаарх нотолгоо бий болгох.

Шинжилгээний хариу, эмнэлгийн тодорхойлолт, оношилгооны мэдээлэл, эмчилгээний баримтыг баталгаажуулах. Өвчтөн болон зөвшөөрөгдсөн талууд мэдээллийн үнэн зөвийг шалгах боломжтой болгох.

Дотоод журам, тайлан, гэрээ, тушаал, шийдвэр, аудитын материал зэрэг байгууллагын чухал баримтыг найдвартай хадгалах. Баримтын өөрчлөлтийн түүх болон баталгаатай архив үүсгэх.

Барааны гарал үүсэл, чанарын гэрчилгээ, нийлүүлэлтийн баримт, Ачаа тээврийн баримт, хүргэлтийн мэдээлэл, хүлээлцэх акт, тээврийн гэрээг баталгаажуулах. Бүтээгдэхүүний эх үүсвэр, дамжлагын мэдээллийг ил тод болгох, оролцогч талуудын хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх.

Бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, чанарын баталгаа, үйлдвэрлэлийн тайлан, стандартын баримтыг бүртгэх. Хуурамч гэрчилгээ, мэдээлэл засварлах эрсдэлийг бууруулах.

Өмчлөл, эзэмшлийн гэрчилгээ, гэрээ, зөвшөөрөл, зураг төсөл, үнэлгээний материал зэрэг баримтын баталгаатай бүртгэл үүсгэх. Олон талын оролцоотой үйл ажиллагаанд итгэлцлийг нэмэгдүүлэх.

Даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн материал, үнэлгээний тайлан, баталгаажуулах баримтыг хадгалах. Маргаантай тохиолдолд анхны хувилбарыг нотлох.

Ажлын газар, цалингийн тодорхойлолт, ажилтны диплом, сертификат, мэргэжлийн үнэмлэх, сургалтын батламж, хөдөлмөрийн гэрээг баталгаажуулах. Ажил горилогчийн мэдээллийг хурдан шалгах боломж бүрдүүлэх.

Бүх төрлийн оюуны өмч, патентын гэрчилгээ, гэрээ зэрэг оюуны өмчийн үүссэн хугацааг нотлох. Хэн анх үүсгэсэн талаарх нотолгоо бий болгох.

Гишүүний үнэмлэх, гишүүнчлэлтийн лавлагаа тодорхойлолт, эрхийн бичиг, сертификат оролцооны баталгааг баталгаажуулах.

Шалгалтын материал, нотлох баримт, тайлан, дүгнэлтийг өөрчлөгдөөгүй хэлбэрээр хадгалах. Аудитын мөр (audit trail) бий болгох.

Хэрэглэгчийн үүсгэсэн баримт, гэрээ, баталгаажуулалт, бүртгэл зэрэг бүхий л өгөгдлийг API-аар блокчейнд бүртгэн гуравдагч талд шалгах үйлчилгээ үзүүлэх.

Баримт бичиг баталгаажуулалт

Баримт бичгээ баталгаажуулах шат дараалал

  1. 1

    Баримт бичгийн бүртгэл

    PDF файл эсвэл Excel датагаар оруулах боломжтой.

  2. 2

    Блокчэйн баталгаажуулалт

    Систем баримт бичгийн давтагдашгүй Hash утгыг үүсгэж, блокчэйнд бүртгэн хадгална.

  3. 3

    Баталгаажсан баримт бичиг авах

    Блокчейнээр баталгаажсан баримт бичгийг татаж авна.

  4. 4

    Баталгаажуулалт шалгах

    QR кодыг уншуулж эсвэл баталгаажуулах файлыг системд оруулан шалгана.

  5. 5

    Үр дүн

    Систем блокчейн дээрх бүртгэлтэй тулган шалгаж, баримт бичгийн хүчинтэй эсэхийг шууд харуулна.

Хамтран ажиллах

Бид таны ирүүлсэн хүсэлтийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон мэдээлэл өгөх болно.